Хурал, арга хэмжээ
Эрдэс боловсруулалтын салбарын мэргэжилтнүүдийг холбосон олон улсын хурал
“Эрдэс боловсруулалт” олон улсын хурлыг Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо санаачлан зохион байгуулж, эрдэс боловсруулалтын салбарын мэргэжилтэн, инженер, судлаач, үйлдвэрлэл эрхлэгч, ханган нийлүүлэгч болон олон улсын байгууллагуудыг нэг дор цуглуулсаар ирсэн. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг тус хурал нь Монгол Улсын эрдэс боловсруулалтын салбарын шинэ технологи, үйлдвэрлэлийн туршлага, судалгаа, инноваци болон хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэж, салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал талбар болон хөгжсөн.
Өнөөдрийг хүртэл 7 удаа амжилттай зохион байгуулагдсан “Эрдэс боловсруулалт” олон улсын хурал энэ жил 8 дахь удаагаа “Эрдэс боловсруулалт-2026” нэрийн дор зохион байгуулагдана.
Энэ жилийн хуралд Монгол Улс болон гадаадын олон орны эрдэс боловсруулалт, уул уурхайн салбарын мэргэжилтэн, инженер, судлаач, үйлдвэрлэгч, технологи нийлүүлэгч, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцож, шинэ технологи, туршлага, шийдэл, хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэнэ.
“Эрдэс боловсруулалт-2026”
Хурлын хөтөлбөр, илтгэгчид, оролцогчид, үзэсгэлэн, ивээн тэтгэгчид болон үйлдвэртэй танилцах аялал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг доорх хэсгээс үзэж, хуралд оролцох бүртгэлээ хийх боломжтой.
[Хурлын дэлгэрэнгүй үзэх] [Хуралд бүртгүүлэх]
