“ХҮДЭР БЭЛТГЭХ, БАЯЖУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ” СЭДЭВТ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
Сургалтын сэдэв: “Хүдэр бэлтгэх, баяжуулах технологийн дэвшил”
Хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 9–14-ний өдөр
Байршил: БНХАУ, Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Хөх хотын Металлургийн судалгааны хүрээлэн
Хамрагдах хүний тоо: 6 инженер
Зардал: Сургалтын болон оршин суух зардлыг хүлээн авагч тал 100 хувь хариуцна.
Оролцогчдод тавигдах үндсэн шалгуур
Сургалтад хамрагдах инженерүүд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо (МАМБХ)-ны идэвхтэй гишүүн байх;
Хүдрийн чиглэлийн төсөл, судалгааны ажилд оролцож байсан туршлагатай байх.
Бүртгэл, сонгон шалгаруулалт
Сургалтад хамрагдах хүсэлтэй, дээрх шалгуурыг хангасан инженерүүдийг бүртгэж, нийт 6 оролцогчийг сонгон шалгаруулна.
Бүртгэл, материал хүлээн авах
Сургалтад хамрагдах хүсэлтэй, дээрх шалгуурыг хангасан инженерүүд холбогдох материалаа 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал mmpa@mmpa.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, хүдэр бэлтгэх, баяжуулах технологийн дэвшилтэт шийдэл, туршлагаас суралцахыг хүссэн инженерүүдийг сургалтад идэвхтэй хамрагдахыг урьж байна.
