МАМБХ
MN EN

“ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ - 2026” ОЛОН УЛСЫН НАЙМ ДАХЬ УДААГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос “Эрдэс боловсруулалт” олон улсын хурлыг найм дахь удаагаа зохион байгуулна. Хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо болох аж.

Уул уурхайн салбарын олборлолтын хэмжээ нэмэгдэхийн хэрээр ашигт малтмалыг үр ашигтай, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологиор боловсруулах шаардлага улам бүр чухлаар тавигдах болсон. Энэ хүрээнд тус хурлаар баяжуулалт, боловсруулалтын шинэ технологи, инновац, үйлдвэрлэлийн үр ашиг, техник технологийн шинэчлэл, түүнчлэн салбарын эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үйлдвэрлэлийн туршлагатай танилцана

Арга хэмжээний эхний өдөр буюу 10 дугаар сарын 22-нд оролцогчдод зориулсан “Technical Tour” буюу үйлдвэрийн аялал зохион байгуулагдах ажээ. Энэ үеэр салбарын тэргүүлэх үйлдвэрүүд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдмин” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах боломжтой. Улмаар баяжуулалт, боловсруулалтын технологийн шийдэл, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, практик туршлагыг мэргэжлийн хүрээнд харилцан солилцох боломж бүрдэнэ.

Олон улсын хурал ба үзэсгэлэн хамт зохион байгуулагдана

Аравдугаар сарын 23-нд болох олон улсын хурлын зэрэгцээ үзэсгэлэн ч мөн зохион байгуулагдана. Тус үзэсгэлэнгийн хүрээнд эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, технологи нийлүүлэгчид, мэргэжлийн байгууллагууд бүтээгдэхүүн, технологи, шийдлээ танилцуулах юм.

“Эрдэс боловсруулалт” олон улсын хурал нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, уул уурхайн компаниуд, баяжуулах үйлдвэрүүд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөлөл, инженер техникийн ажилтнууд болон салбарын мэргэжилтнүүдийг нэгэн дээвэр дор цуглуулах томоохон арга хэмжээ юм. https://www.mongolianminingjournal.com/a/75312

Хуваалцах:

Сүүлийн мэдээ

Харилцагчид

Tangshan Shenzhou Manufacturing Ltd
Uranium Industry
Akita University
НПК «Спирит»
Schauenburg Maschinen- und Anlagen-Bau GmbH
TU Bergakademie Freiberg (TUBAF)
Gebr. Pfeiffer SE
Haver & Boecker
FLSmidth
MTOE (Mining Technology and Equipment LLC)
Хамтрагч байгууллага 11
Achit Ikht LLC (AIC)
Veradico Mongolia
Boroo Gold
MAK ХХК
Энержи Ресурс ХХК
Хамтрагч байгууллага 17
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
Монгол Улсын Засгийн Газар
Oyu Tolgoi
Ашигт малтмал, газрын тосны газар
Монполимет Групп
Soyolon International
Tsairt Mineral LLC
МУШУТИС
Шинь Шинь ХХК
GMIT
Khan Lab
Erdenes National R&D Center
Central Geological Laboratory
Аж үйлдвэр эрдэс баялгийн яам