МАМБХ-ны Удирдах зөвлөл болон “Эрдэс боловсруулалт-2026” Олон улсын бага хурлыг зохион байгуулах гишүүд 2026.04.03-ны өдөр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа.

Томилолтын хүрээнд:

  • Удирдах зөвлөлийн ээржилт хурлыг зохион байгуулж, 2026 оноос холбооны гишүүнчлэлийн хураамжид өөрчлөлт оруулах асуудал болон Зөвлөх ба Мэргэшсэн инженерүүдийн II ээлжийн сургалтын хөтөлбөрийг хэлэлцэн батлав.
  • “Эрдэс боловсруулалт-2026” олон улсын бага хурлын зохион байгуулах комиссын дарга Т.Батмөнх хурлын бэлтгэл ажил, төлөвлөгөөний талаар гишүүдтэй санал солилцов.
  • 2026 оны 3-р сард зохион байгуулсан “АШИГТ МАЛТМАЛ БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” МЭРГЭЖЛЭЭР мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтад амжилттай хамрагдсан “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 7 инженерт мэргэшсэн инженерийн зэрэг олгосон батламжийг гардуулав.
  • Мөн “Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо” ТББ-д 2026 онд шинээр элсэн орсон “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 11 инженер, ажилтнуудад холбооны гишүүний батламжийг гардуулсан ба холбооны ахмадуудын төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийлээ.