Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болон холбооны баяжуулагч инженерүүд ШУА-ийн Техник, технологийн салбарын Бага чуулган, ШУТИС-ийн Экологи, тогтвортой хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Монгол-Хятадын хамтарсан судалгаа: Ашигт малтмал баяжуулах технологийн дэвшил ба үр дүн” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцлоо.

Тус хурлын үеэр оролцогчид эрдэс баялгийн боловсруулалт, уул уурхайн дэвшилтэт технологи, ногоон үйлдвэрлэл, тогтвортой хөгжил, шинжлэх ухаан–үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, судалгааны үр дүн, шинэ технологийн хөгжлийн чиг хандлагатай танилцан туршлага солилцов.

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо нь гишүүдийнхээ судалгаа, шинжилгээний чадавхыг дээшлүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан инженерийн шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Энэхүү оролцоо нь холбооны гишүүдийн судалгаа, шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.