МАМБХ-ны "Үйлдвэртэй танилцах аялал" эрч хүч дүүрэн үргэлжилж байна. Бид энэ удаагийн аяллаараа салбарын инженерүүд, мэргэжилтнүүдийнхээ практик ур чадварыг нэмэгдүүлж, бодит талбар дээрх туршлага солилцох боломжийг бүрдүүлж байгаадаа баяртай байна.
4 сарын 20-ны өдөр Энержи ресурс ХХК, Эрдэнэс тавантолгой ХК-иар танилцаад байна. "Салбарын гишүүдийн амьд холбоо, харилцан суралцах үйл явц бол бидний хөгжлийн хөдөлгүүр юм."Мэргэжлийн хөгжлийг дэмжсэн, сонирхолтой аяллын явцын зургуудаас сонирхоно уу.

