МАМБХ-ны Удирдах зөвлөл болон “Эрдэс боловсруулалт-2026” Олон улсын бага хурлыг зохион байгуулах гишүүд 2026.04.03-ны өдөр “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа.
Томилолтын хүрээнд:
- Удирдах зөвлөлийн ээржилт хурлыг зохион байгуулж, 2026 оноос холбооны гишүүнчлэлийн хураамжид өөрчлөлт оруулах асуудал болон Зөвлөх ба Мэргэшсэн инженерүүдийн II ээлжийн сургалтын хөтөлбөрийг хэлэлцэн батлав.
- “Эрдэс боловсруулалт-2026” олон улсын бага хурлын зохион байгуулах комиссын дарга Т.Батмөнх хурлын бэлтгэл ажил, төлөвлөгөөний талаар гишүүдтэй санал солилцов.
- 2026 оны 3-р сард зохион байгуулсан “АШИГТ МАЛТМАЛ БАЯЖУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИ” МЭРГЭЖЛЭЭР мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтад амжилттай хамрагдсан “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 7 инженерт мэргэшсэн инженерийн зэрэг олгосон батламжийг гардуулав.
- Мөн “Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо” ТББ-д 2026 онд шинээр элсэн орсон “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 11 инженер, ажилтнуудад холбооны гишүүний батламжийг гардуулсан ба холбооны ахмадуудын төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийлээ.


