blog

"Баяжуулагч" сэтгүүлд нийтлэл хүлээн авах удирдамж

Холбооны залуу гишүүдийн санаачлагаар 2018 оноос эхлэн хагас жил тутамд 1 удаа шинжлэх ухаан, танин мэдэхүйн "Баяжуулагч" сэтгүүлийг эрхлэн гаргаж эхэлсэн. Уг сэтгүүл нь ашигт малтмал баяжуулалтын технологитой холбоотой туршилт судалгааны ажлын үр дүнгүүд болон эрдэм шинжилгээний өгүүллүүд, танин мэдэхүйн мэдээллүүдийн дээжийг уншигчид, гишүүдэд хүргэж, тэдний мэдлэгийн цар хүрээг тэлэх, цаашлаад эрдэмтэн профессоруудтай ярилцсан сонирхолтой ярилцлагууд, баяжуулах үйлдвэрүүдэд тархан ажиллах эгэл ажилчдын ажлын байран дээрх дүр зургийг тэр хэвээр нь буулгаж, ахмад болон залуу үеийн холбоог бэхжүүлж, мэдлэг, туршлага солилцох томоохон талбарыг бий болох зорилготой. Баяжуулагч сэтгүүлд эрдэмтэн, судлаачид ашигт малтмал баяжуулалтын технологитой холбоотой өөрсдийн туршилт судалгааны ажлын үр дүнгээ хуваалцах, оюутан залуус болон салбарын бусад мэргэжилтнүүдэд зориулан танин мэдэхүйн мэдээллээ нийтлүүлэх бүрэн боломжтой. 

Файлууд
Баяжуулагч_сэтгүүлд_нийтлэл_хүлээн_авах_удирдамж.pdf