Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо нь “Гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг төлөөөлөн, эрдэс баялгийн талаарх мэдээллийг нийгэмд түгээж, гишүүддээ үйлчлэх замаар улс эх орны хөгжилд хувь нэмэр оруулах” эрхэм зорилгыг дэвшүүлсэн мэргэжлийн холбоо бөгөөд Монгол Улсын томоохон баяжуулах үйлдвэрүүд, гадаадын баяжуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч байгууллагууд, туршилт судалгааны хүрээлэнгүүд, Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж буйй инженерүүдийг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн холбоо болж төлөвшлөө.
Олон жилийн дадлага туршлага, эрдэм мэдлэг хураасан туршлагатай эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах
Монгол судлаачдын бүтээл, эрдэм шинжилгээний ажлыг олон улсын эрдэм шинжилгээний хурал, сэтгүүлүүдэд хэвлүүлэх
Уул уурхайн баяжуулалтын технологи мэргэжлээр суралцдаг, ажилладаг, сонирхож буй хэн бүхэнд нээлттэй
Их дээд сургуулиа төгсөн ажил мэргэжлийн гараагаа тавьж буй залуу судлаачдад зориулсан сургалт, чадавхижуулах хөтөлбөрүүд
Мэргэжил нэгт инженер, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах болон туршлага солилцохоос гадна уул уурхайн салбарт гүйцэтгэсэн ажил хөдөлмөр, эрдмийн ажлаа Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоогоор дамжуулан үнэлүүлэх бүрэн боломжтой.
Бид олон улсын жишигт хүрсэн “Хариуцлагатай уул уурхай”-г эрдэс баялгийн салбарын тулгуур зарчим болгон хэвшүүлж, энэ салбарын тогтвортой хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэхийг зорьж байна
Гишүүн байгууллага болон гишүүддээ мэргэжлийн хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэх
Эрдэс боловсруулалтын салбарын шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг нутагшуулах
Мэргэжлийн ном товхимол, сурах бичиг боловсруулан туршлагатай зөвлөхөөр хянуулах
Олон улсын ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай хамтын ажиллагаанд зуучлах
Холбооны гишүүдийг сургалт, давтан сургалтад хамруулах, ажлын байранд зуучлах
Ашигт малтмал баяжуулалтын мэргэшсэн мэргэжилтэнг бэлтгэн чадварыг ахиулан зааварчлах
"Бүх хүмүүс өөрөө өөртөө санаа тавьснаар бус бусад хүмүүсийн хайр халамжинд оршин тогтнож байдаг" - Лев Толстой