Нүүр | Холбоо барих
Монголын ашигт малтмал
баяжуулагчдын холбоо

 ЭРДЭС БОЛОВСРУУЛАЛТ 2014 форум хэлэлцүүлэг

Улаанбаатар хотод 2014 оны 10 сарын 23 -ний өдөр зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас авна уу.

Утас: 99351334, 95347353

Санал асуулга

Манай вэб сайт таны санаанд хэр нийцэж байна?
Маш сайн
Сайн
Дунд
Тааруу
Мэдэхгүй

Нийт саналын тоо:  103
Нүүр » » Нүүрсний туршилтын судалгааны төв лаборатори

Нүүрсний туршилтын судалгааны төв лаборатори

Огноо: 2011-04-25

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын Нүүрс, судалгааны хэлтсийн харьяа Нүүрсний туршилт судалгааны төв лаборатори нь Монгол улсын засгийн газрын 2009-2012 оны мөрийн хөтөлбөр, Нүүрсний салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, “Нүүрс” хөтөлбөрийн төсөлд тусгагдсан “нүүрсний экспортыг нэмэгдүүлэх”, “нүүрсийг шингэрүүлэх замаар нефтийн бүтээгдхүүний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах”, “нүүрсний хийжүүлэлт, утаагүй шахмал түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлэх”, “нүүрснээс төрөл бүрийн химийн бүтээгдэхүүн гарган авах” зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх ажлуудыг анхан шатны мэдээллээр хангах, туршилт шинжилгээ гүйцэтгэх үүрэг бүхий магадлан итгэмжлэгдсэн эрдэм шинжилгээний лаборатори болно. Тус лаборатори нь хэтийн төлөвдөө нүүрсний пиролиз, коксжуулалт, шахмал түлш үйлдвэрлэх технологиуд, хийжүүлэлт, шингэрүүлэлт гэх мэт гүн боловсруулалтын чиглэлүүдээр судалгаа туршилт явуулах, гадаадын орнуудын дэвшилтэт технологиудыг Монгол улсад нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 

Нүүрсний туршилт судалгааны төв лабораторийн байр

Лабораторийн өрөөнүүд

Өнөөгийн байдлаар тус лабораторид нүүрс болон бусад шатах хатуу ашигт малмалын найрлага, шинж чанарыг тодорхойлох чиглэлээр дараах шинжилгээнүүдийг гүйцэтгэх боломжтой байна. Үүнд:

1.    Түлшний техникийн иж бүрэн шинжилгээ

Чулуун ба хүрэн нүүрс, занар, хагас кокс, кокс, шахмал түлшний техникийн бүрэн шинжилгээ хийх зориулалттай. Энэхүү шинжилгээнүүдэд: чийг (W), үнс (A), нийт хүхэрийн агуулга (St), дэгдэмхий бодисын гарц (V), дулаан ялгаруулах чанар (Q) орно.

2.    Түлшний физик, механик шинж чанарын шинжилгээ

Энэ чиглэлээр хатуу түлшний нягт, гадаргуйн талбай, сүвэршилийн хэмжээ, битумын гарцыг тогтоох шинжилгээг гүйцэтгэхээс гадна нүүрсний үнсний хайлах температурыг тодорхойлох боломжтой байна.

3.    Түлшний коксжих болон дулааны шинж чанарын шинжилгээ

Тус лабораторид чулуун нүүрсний дулааны болон коксжих шинж чанарыг илтгэгч: Чөлөөт хөөлтийн зэрэг, Рога индекс, Пластометрийн үзүүлэлтүүд, Дилатаци, Грей-Кингийн коксын төрөл г.м.  үзүүлэлтүүдийн шинжилгээг гүйцэтгэх боломжтой.

Тус төв лаборатори нь одоогийн байдлаар шинжилгээ судалгааныхаа ажилд дараах тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Үүнд:

  • Нүүрс бутлах тээрэм
  • Нүүрс нунтаглах тээрэм
  • Нүүрсний ширхэглэлийн хэмжээг тодорхойлох шигшүүрийн иж бүрдэл
  • Хатаагч шүүгээ
  • Хурдавчилсан аргаар чийг тодорхойлох багаж
  • Үнсний агуулга ба дэгдэмхий бодисын гарц тодорхойлогч зуух
  • Үнсний хайлах хэм тодорхойлогч багаж
  • Илчлэг тодорхойлогч калориметр
  • Нийт хүхэрийн агуулга тодорхойлогч багаж
  • Нягт тодорхойлогч багаж
  • Рога индекс тодорхойлох багаж
  • Чөлөөт хөөлтийн зэрэг тодорхойлох багаж
  • Битумын гарц тодорхойлогч багаж
  • Гадаргуйн талбай, нүх сүвийн хэмжээг тодорхойлогч багаж
  • Грей-Кингийн багаж
  • Пластометрын үзүүлэлт тодорхойлогч багаж
  • Дилатометрын багаж
  • Утаанд агуулагдах хорт хийн найрлага хэмжигч багаж
  • Нүүрсийг холбогчгүйгээр шахах төхөөрөмж


Цаашид тус лабораторид нийлүүлэгдсэн зарим тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулсанаар нүүрс болон бусад хатуу түлшний элементийн шинжилгээг (C, H, N, O) гүйцэтгэх, нүүрсний петрографийн, үнсний микроэлементийн найрлагыг тогтоох боломжтой болох юм.

Дээж хатаах зориулалттай Хатаагч шүүгээ

Үнс ба дэгдэмхийн гарц тодорхойлох зориулалттай шатаагч зуух

Хатуу түлшинд нийт хүхрийн агуулга тодорхойлох зориулалттай багаж

Хатуу түлшинд илчлэг тодорхойлох зориулалттай калориметр

Хатуу түлшний нягт тодорхойлох зориулалттай багаж

Нүүрсний гадаргуйн талбай, сүвэршил тодорхойлох багаж

Нүүрсний үнсний хайлах хэмийг тодорхойлох зориулалттай багаж

Чөлөөт хөөлтийн зэрэг тодорхойлох багаж

Чулуун нүүрсний Рога индекс тодорхойлох багаж

Коксжих шинж чанарыг судлах зориулалттай Дилатацийн багаж

Коксжих шинж чанарыг судлах зориулалттай Грей-Кингийн багаж

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.mmpa.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!!!

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Хайлт

Вебийн статистик

Та 2011.11.20-с хойших манай 48111 дахь зочин боллоо.
1. 54.81.68.185  
Онлайн байгаа хэрэглэгчийн нийт тоо:1